Саудын Араб бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах үүднээс Ойрх Дорнодын орнууд болон Ираны хооронд харилцан үл довтлох гэрээ байгуулахыг санал болгож байна. Эл гэрээг Ираны эсрэг хийж буй АНУ, Израилын дайныг зогссоны дараа байгуулах санааг дэвшүүлжээ.
“Financial Times” сонины мэдээллээр, Хүйтэн дайны үеийн хурцадмал байдлыг бууруулах зорилгоор 1975 онд байгуулсан Хельсинкийн гэрээний адил баримт бичиг байна гэж Эр-Рияд харж байна.
Европын олон орон Саудын Арабын энэхүү санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд Персийн булангийн орнуудад хандан дэмжихийг уриалсан байна. Ийм гэрээ нь Иран руу дахин довтлохгүй гэсэн баталгааг Тегеранд олгох боломжтой гэж Европын орнууд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )