Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс үг хэлэв. Тэрбээр “АНУ-ын Ерөнхийлөгч биднийг алан хядагчид гэж цоллож байна. Гэтэл бид терроризмын хохирогчид юм. АНУ цэнэгт хошуу бүхий зэвсэг ашиглан сургуульд цохилт өгсөн. Тэд гэм зэмгүй бидний хүүхэд, эмэгтэйчүүдийг бай болгож байна. 80 мянган энгийн иргэн амь үрэгдэж, олон зуун мянган хүн гэр орноо орхисон
Өнөөгийн ертөнцөд хүчтэй нь хүнлэг ёс, шударга ёс, ардчилал, эрх чөлөөг бус харин тогтворгүй байдал, сүйрлийг хамгаалж байна.
Иран улс аюул заналхийллээс өөрийгөө хамгаалахын тулд хүчтэй байх ёстой. Гэхдээ цөмийн зэвсэг аюулгүй байдлыг хангана гэж үздэггүй. Ираны хувьд цөмийн эрчим хүчийг ашиглах нь тус улсын дэвшлийн нэг хэсэг. Цөмийн технологи нь зөвхөн хуруу дарам орны мэдэлд байх ёстой гэсэн үзлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Тулааны талбарт энх тайван тогтохгүй ч Ираны ард түмэнд аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй. Бид дайн хил хязгаарыг үл мэддэг, нэг улсын хямрал нь нөгөө орны хилийг давдаг тийм бүс нутагт амьдарч байна. Тиймээс Иран улс хөрш орнуудаа өрсөлдөгч гэж хардаггүй, хамтран ажиллахыг эрмэлздэг.
Цэргийн ажиллагааг дэлгэрүүлэх нь аюулгүй байдалд хүргэхгүй. Эмх замбараагүй байдлаар далайн тэнгист аюулгүй байдлыг хангахгүй.
Палестин нь олон улсын хамтын нийгэмлэгийн ухамсарт шарх болж, Газын зурвас нь олон улсын механизмуудын энхийн иргэдийн зовлон шаналлыг сэргийлэх чадваргүйг илтгэсэн бэлэг тэмдэг болж байна.
Бүс нутгийн асуудлыг бүс нутагт нь бүс нутгийн улс орнууд шийдэх ёстой бөгөөд улс орнууд хүчирхэг гаднын хүчнүүдийн гарт шатрын хүү болох учиргүй.
Израил Газын зурвасын 70 мянга гаруй энгийн иргэнийг балмадаар хөнөөж байхад Иран яриа хэлэлцээний ард сууж байхдаа бөмбөгдөлтөд өртөж байна. Израил аллага үйлдэж байхад Иран хоригт орж байна. Энэ бол жинхэнэ эмгэнэл. Бүх зүйлд нэг л стандарт үйлчлэх ёстой.
Иран улс бардам түүхийнхээ явцад сургамж авсан. Хүчгүй дэлхий аюултай. Гэхдээ зөвхөн дайны хэлийг ойлгодог дэлхийд хэзээ ч аюулгүй байдал тогтохгүй.
Бүгдэд хүртээлгүй энх тайван бол энх тайван биш. Бүгдэд үйлчлэхгүй шударга ёс бол шударга ёс биш” гэв.

Сэтгэгдэл ( 0 )