НҮБ Ерөнхий ассамблей | Бидний мэдэх ёстой зүйл

Б.Сэцэн | Zindaa.mn
30 минутын өмнө

НҮБ-ын Ерөнхий ассамблей нь тус байгууллагын зургаан үндсэн байгууллагын нэг бөгөөд зөвлөлдөх, бодлого боловсруулах төлөөлөх байгууллага юм. НҮБ-ын дүрмийн IV бүлэгт Ерөнхий ассамблейн эрх мэдэл, бүтэц, чиг үүрэг журмыг тусгасан байдаг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн нь бүх гишүүн орнууд тэгш төлөөлөлтэй байдаг. Ерөнхий ассамблей нь жил бүр хуралддаг. Хурлын эхний үе шат 9-р сарын 1-нээс дунд хүртэл бүх асуудлыг хэлэлцэж дуустал үргэлжилдэг. Тусгай болон онц байдлын чуулгануудыг дахин хуралдуулж болдог. Анхны тусгай чуулган 1947 онд хуралдаж байсан түүхтэй. Харин 1956 онд онц байдлын хурлыг анх удаа зарлан хуралдуулж байлаа. Уг хурлаар Суэцийн сувгийн хямралыг НҮБ-ын Онц байдлын тусгай хүчин байуулж шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байв. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах хүчний үүтгэл болсон юм.


  1. Ерөнхий ассамблейн эхний чуулган Нью-Йорк хотноо болоогүй. Тухайн үед Нью-Йоркийн төв байр хараахан баригдаж дуусаагүй байсан тул Английн Методист сүмд болж байгаа. 1946 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн анхны чуулган Их Британийн нийслэл Лондон хотын “Методист” сүмийн байранд болж байсан түүхтэй. Анхдугаар чуулганыг Бельгийн нэрт улстөрч Поль-Анри Спаак даргалж байсан юм.
  2. НҮБ-ын Ерөнхий ассамблейд том гүрэн, жижиг улс ямар ч улс байлаа гэсэн тэгш эрхтэй нэг саналын эрхтэй байдаг. Гэвч Ерөнхий ассамблейн гаргасан тогтоол, шийдвэрүүд нь олон улсын эрх зүйн хувьд “заавал биелүүлэх” албагүй, зөвлөмжийн шинжтэй байдаг. Үүгээрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс ялгаатай.
  3. НҮБ-ын чуулганы танхимд улс орнууд хаана суухыг сугалаагаар тогтоодог. Жил бүрийн чуулган эхлэхийн өмнө НҮБ-ын Ерөнхий цэц англи цагаан толгойн үсгээс нэг үсэг сугалдаг. Жил бүрийн сугалаагаар тодорсон үсгээс эхэлсэн нэртэй улс хамгийн эхэнд сууж, бусад нь англи цагаан толгойн үсгийн дараалллаар араас нь дараалж суудаг.
  4. Түүхэнд зарим дэглэм болон улсуудыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохыг нь хориглож байсан удаатай. Тухайлбал, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэлгэрүүлэх бодлого баримталснаас болоод Ерөнхий ассамблейн чуулганд 1974-1994 он хүртэл оролцох эрхийг хасч байжээ.
  5. Ерөнхий ассамблейн индэрт үг хэлэх төлөөлөгчдөд илтгэл тавих дээд хугацааг 15 минутаар хязгаарлан зааж өгдөг. Гэхдээ энэ нь хатуу мөрдөгддөг дүрэм биш. Түүхэнд хамгийн урт илтгэлсэн тавьсан хүн нь Кубын удирдагч Фидель Кастро бөгөөд тэрээр тасралтгүй 4 цаг 29 минут үг хэлж байжээ.
  6. НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимын шалыг бүрэн бүрхсэн тод ногоон өнгийн хивсийг БНХАУ-ын засгийн газраас бэлэглэж байсан түүхтэй. Энэхүү хивс нь ямар ч заадасгүй, бүтнээр нэхэгдсэн дэлхийн хамгийн том хивснүүдийн нэг бөгөөд дэлгээд тавьсан тохиолдолд хиймэл дагуулаас ч харагддаг байна.
  7. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлсэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бол П.Очирбат юм. Тэрбээр 1992 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 47 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлжээ. П.Очирбат НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүндэт индрээс Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгийг албан ёсоор зарласан түүхтэй.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхийлөгч, заавал мэдэх 6 зүйл

  1. НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүр чуулганыг даргалах ерөнхийлөгчийг сонгодог. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 61 дүгээр чуулганыг Бангладешийн улстөрч Халилур Рахман даргалахаар болж, ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  2. НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхийлөгчийг таван тивээс ээлжлэн сонгодог. Энэ удаагийн 81 дүгээр чуулганыг даргалах Халилур Рахман есдүгээр сарын 8-наас бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн.
  3. НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхийлөг Халилур Рахман дараах зургаан зүйллд анхаарал хандуулахаа мэдэгдэв. Үүнд энх тайван ба аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны асуудал, хүний эрх, шинэ тутам хөгжиж буй технологийн удирдлага, НҮБ-ын шинэчлэл байх ажээ.
  4. Ерөнхий ассабмлейн ерөнхийлөгч нь хуралдааныг зарлан хуралдуулах, удирдах, гишүүн орнуудын хоорондын зөвлөлдөөн, хэлэлцээг чиглүүлэн, Ерөнхий ассамблейг бүрэн төлөөлөх чиг үүрэг хүлээдэг.
  5. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч эсхүл ерөнхийлөгчийг үүргийг орлон гүйцэтгэгч нь саналын эрхгүй байдаг. Гэвч өөрийнхөө саналын эрхийг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс өөр гишүүнд шилжүүлдэг.
  6. НҮБ-ын Ерөнхий ассамблейн анхны ерөнхийлөгч нь Поль-Анри Спаак. Хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч нь Энэтхэгийн улстөрч Вижаяа Лакшми Пандит юм. Анхны хар арьст ерөнхийлөгч бол Ганын улстөрч Алекс Куайсон-Саки байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top