НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний долоо хоногийн ерөнхий хэлэлцүүлэг дээр үг хэлэхдээ урилав.
Түүний хэлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Дэлхийн хоёрдугаар дайнд ялагч орнууд байгуулсан. Тухайн үед Африкийн ихэнх хэсэг колоничлолын ноёрхолд байсан. Өнөөдрийг хүртэл Африк энх тайвныг дэмжихэд чиглэсэн дэлхийн хамгийн том зөвлөлд байнгын төлөөлөлгүй байсаар байна. Энэ байдал өөрчлөгдөх ёстой. 80 жилийн өмнө байгуулагдсан дэлхийн санхүүгийн архитектур мөн өөрчлөгдөх ёстой гэж Гутерреш онцолжээ.
Хиймэл оюун ухааны талаар, Гутерреш хиймэл оюуныг хянах нэгдсэн бодлогыг боловсруулахгүй бол хиймэл оюун ухаан хоёр интернэт, хоёр зах зээл, хоёр эдийн засаг бүхий их хагаралд хүргэх аюултай. Тэр үед улс орон бүр аль нэг талыг сонгохоос өөр аргагүйд хүрч, улмаар асар их үр дагаврыг авчирна гэв. Тэрбээр НҮБ нь хиймэл оюун ухааны салбарын хамтын ажиллагааны платформ болох ёстой гэж үзэж байна.
НҮБ-ын тэргүүн Украин дахь дайн цар хүрээгээ тэлж, намжих ямар ч шинж тэмдэггүй байна гээд үүний төлөөсийг энгийн иргэд амь нас, сүйрсэн амьдралаараа төлж байна. Тиймээс НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүй дээр суурилсан шударга энх тайвныг тогтоох цаг нь ирснийг Гутерреш сануулжээ.
Сэтгэгдэл ( 0 )