Үндэсний статистикийн хорооны мэдээллээр тээврийн салбарын орлого энэ оны эхний есөн сарын байдлаар 9.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж. Ийнхүү өсөхөд авто болон төмөр замын ачаа тээврийн өсөлт нөлөөлсөн байна.
Тухайлбал авто тээврийн орлого өмнөх оны мөн үеэс даруй 26.7%, төмөр замын орлого 39.9% тус, тус өсжээ. Харин агаарын тээврийн орлого 14.6% өссөн байна. Мөнгөн дүнгээр задлан харвал авто тээврийн салбарын орлого 5 их наяд төгрөг байгаа бол, төмөр замын орлого 1.8 их наяд төгрөг болж өсжээ. Оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн тээвэрээр 136сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 34 сая тонноор давсан үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )