Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан автобус 60, дунд оврын автобус 66, хүүхдийн автобус 50 ширхгийг тус, тус худалдаж авахаар болжээ. Шинээр авч бус дунд оврын автобуснуудыг гэр хорооллын бүс рүү богино эргэлтээр явуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчдэн М1-М6 чиглэлийн автобуснуудыг дундын зогсоолоос эхлүүлдэг болсноор хүлээгдэл багассан гэдгийг албаныхан дурдлаа.
Ташрамд дурдахад хамгийн сүүлд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд их багтаамжийн дизель 600, цахилгаан 160, бага оврын 50, мөн угсраа 31 автобусыг худалдан авсан билээ. Түүнчлэн 2025 онд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлогоор 10 ширхэг хол замын/хот орчмын чиглэлийн автобусыг худалдан авсан юм. Дээрх автобусууд Багануур, Багахангай болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал зэрэг чиглэлд үйлчилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )