Хувийнхаа асуудлыг утсаар чанга ярьсан жолоочид хариуцлага тооцов

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Мөнхтуяа: Ч:19А (Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв) чиглэлд явж байгаа ДЮЦ ХХК-ийн 16-012 гарааш дугаартай автобусны жолооч Ц.Сүрэнжав сургуулийн хүүхдийн цүнхийг олж, эзэнд нь хүлээлгэж өгсөнд талархал ирэв.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Энхзаяа: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-163 гарааш дугаартай автобусны жолооч М.Занданмядагт талархаж байна. Харьцаа, хандлага сайтай, автобус нь маш цэвэрхэн, үнэхээр сэтгэл ханамжтай үйлчлүүллээ. Ажилд нь амжилт хүсье.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн К.Сүрэн: Чингис Соосэ дээр сургуулиас хөдлөхдөө 25-017 гарааш дугаартай автобус тоормос хүчтэй гишгээд байсан. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: 25-017 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгсөн.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Мөнх-эрдэнэ: Ч:66 (Зайсан-11-р хороолол) чиглэлийн 1-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 11-р хорооллын буудал хэтэрч зогссон, хүнээ дутуу авсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлийн автобуснууд нэг талдаа нэг ч автобус байхгүй байхад эцсийн зогсоол дээр 23-025 гарааш дугаартай автобус удаан зогсож хүлээлт үүсгэж байна.

Шийдвэрлэлт: ГБУС ХХК-ийн 23-025 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Сэнгэдорж: Саппорогийн буудал дээр зогсоогүй буудлаасаа 50, 60 метр өнгөрч зогсоод зам дээрээс хүнээ авсан. Шаардлага тавихаар хүлээж авахгүй байв. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Трансбус ХХК-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Сайнбаяр: 32-р байрны зогсоол дээр буудал руугаа орж зогсож, хүнээ аваагүй. Буудлын наана гэрлэн дохио дээр зогссон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Автобус нэгдэл ХХК-ийн 06-027 гарааш дугаартай автобусны жолооч А.У-т замнал, чиглэл цаг баримталж ажиллах үүрэг өглөө.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн 20-р хорооны иргэн Д.Жаргал: Ч:36 (Гачуурт-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 19-055 гарааш дугаартай автобусны жолооч Хангамж зогсоолоос хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: Сутайн буянт ХХК-ийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Баянтунгалаг: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлийн 1-012 гарааш дугаартай автобусны жолооч Улаанхуаран эцсийн зогсоол дээр зорчигчдоо хөөж буулгасан. Хойд төхөөрөмжид картаа дарж амжсангүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг тус газраас зохион байгуулдаг жолоочийн зан харилцааны сургалтад хамруулж дахин зөрчил гаргахгүй анхаарч ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Туяамаа: Ч:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байгаа 6-008 гарааш дугаартай автобусны жолооч хэл амаар доромжилсон арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-008 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зан харилцаатай холбоотой гомдолд дотоод журмын дагуу шийдвэр гаргах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Нямдаваа: Ч:61(ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 5-232 гарааш дугаартай автобусны жолооч ТЭЦ-3 зогсоолоос хүнээ авахгүй хоосон явсан.

Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн автобусны жолооч Б-д 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэх оногдууллаа.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Шаравжамц: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 1-052 гарааш дугаартай автобусны жолоочид гомдолтой байна. Картаа дарсан байхад загнаж, зорчигч миний биед халдаж, ёс бус үг хэллэг хэлж хөөж буулгасан.

Шийдвэрлэлт: Жолоочийн гомдлыг шалгахад зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зорчигч хөлсөө төлөх хэлбэрээ сонгож урьдаас бэлдээгүй жолооч хууль ёсны шаардлага тавьсан.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Сайнбилэг: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байгаа 3-052 гарааш дугаартай автобусны жолооч маш удаан хувийнхаа асуудлыг утсаар чанга ярьсан, шаардлага тавихад ёс бус үгээр доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Д.Д-ныг 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top