Нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлөх боломжтой боллоо

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 04

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө. Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болно. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.

1000 төгрөг төлөөд 3 удаа дамжин суух, тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгааг мэдэгдэж байна

Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.

  • UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
  • Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
  • Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
  • Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
  • Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.

Картаа хэрхэн цэнэглэх вэ?

  • UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
  • Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.

Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.

Нийтийн тээврийн бодлогын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.143) 2026 оны 05 сарын 10

Өндөр настан гэдгээ болимоор юм?Ямар сайн даа?Тэтгэвэрт гарсан биш дээр???

0  |  0
Зочин(59.153.113.143) 2026 оны 05 сарын 10

Өндөр настан гэдгээ болимоор юм?Ямар сайн даа?Тэтгэвэрт гарсан биш дээр???

0  |  0
Top