Буудлаас хүнээ аваагүй явсан жолоочийг 15 мянган төгрөгөөр торгожээ

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Юмжирдулам. Ч:49 (34-р байр-Дүнжингарав худалдааны төв) чиглэлд явж байгаа 5-254 гарааш дугаартай автобусны жолооч Э.Дандар болон “Сутайн-Буянт” ХХК-ийн тээвэр зохицуулагч Балжидмаа нарт үнэхээр их баярлалаа. Мартаж буусан хүүхдийн бичиг баримтыг цаг алдалгүй түргэн шуурхай олж өгсөн.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Цэцэгмаа: Ч:57 (Улаанчулуутын эцэс-МУИС) чиглэлийн 2-165 гарааш дугаартай автобусанд Улаанчулуутын эцсээс суухад автобус нь дулаахан, жолооч нь утсаар ярихгүй, сэтгэл сэргээсэн сайхан дуу тавьчихсан тэнд суусан хүмүүс бүгд ам сайтай байсан. “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч М.Болдбаярт баярлалаа.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Нямдулам: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байгаа 2-199 гарааш дугаартай “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын  жолооч Л.Мөнхбаяр хүүгийн минь мартаад буусан утсыг түргэн, шуурхай олж өгсөнд маш их баярлалаа.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Цолмон: Ч:75 (Архивын ерөнхийн газар-5 шар) чиглэлд явж байгаа 3-058 гарааш дугаартай “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Ж.Норовсамбуу зорчиж буй зорчигч нараа мэдээллээр хангаж, эелдэг сайхан харьцаж байгаад маш их баяртай байна. Жолооч бүр ийм байвал гоё, ажлын өндөр амжилт хүсье.

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Э.Буяндэлгэр: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байгаа 13-106 гарааш дугаартай "Эрдэм транс" ХХК-ийн автобусны жолооч Б.Эрдэнэ-Очирт баярлалаа. Харьцаа хандлага сайтай, автобус нь маш цэвэрхэн, үнэхээр сэтгэл ханамжтай үйлчлүүллээ. Ажилд нь амжилт хүсье.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Ж.Байгалмаа: Ч:29Б (Вокзал-Сансар) чиглэлд явж байгаа 3-218 гарааш дугаартай “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын  автобусны жолооч Б.Уламбаяр хүүд талархал хүргүүлж байна. Харьцаа хандлага сайтай, цэвэрхэн автобустай, өндөр настныг хүндэлж, харьцсан нь маш их таалагдлаа. Олон хүн баярлуулж яваарай, ажилд нь амжилт хүсье.

Талархал: Баянгол дүүргийн иргэн С.Азбилэг: Ч:42 (Та-Чи-Зайсан) чиглэлийн 2-162 гарааш дугаартай “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Эрдэнэцэцэг хүүхэд цүнхээ хаясан байсныг олж өгсөнд маш их баярлалаа.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Т.Буян: Чингэлтэй дүүргийн 4-р зогсоол дээр зогсож, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч В.Г-д 15 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцов.  

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Өнөжаргал: Ч:9 (Нисэх-4-р дэлгүүр) чиглэлд явж байгаа 15-031 гарааш дугаартай автобусны жолооч Чингэлтэй дүүргийн зогсоолоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой, арга хэмжээ тооцож хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-031 гарааш дугаартай автобусны жолооч Ц.Б-т дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Налайх дүүргийн иргэн М.Одгэрэл: Х:5 (Налайх-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 25-005 гарааш дугаартай автобусны жолооч хэл амаар доромжилж харааж загнасан, аргаа бараад буулаа.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Н.Л-нд дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн М.Баярбаатар: Ч:28 (Сэлх-Ард кино театр) чиглэлд явж байгаа 25-013 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Жолооч В.Г-ыг ирүүлж камер шүүхэд согтуу зорчигч жолоочтой зүй бусаар дайрч зандарсан байдалтай харьцсан байна. Иймд жолоочид зөрчил байхгүй гэж үзэж цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Т.Энхбаатар: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-132 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Чиглэл асуусан чинь хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочийг зан харилцааны сургалтад хамруулж, дахин зөрчил гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Цэцэгжаргал: Ч:13(Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байгаа 3-002 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд анхаарч арга хэмжээ авна уу.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч О.Ч-т торгуулийн арга хэмжээ тооцов.

Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.

Утаснаас гадна иргэн та https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан санал, гомдол, талархал илгээх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top