Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Н.Цэвэлмаа: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд үйлчилж байсан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ийн 2-174 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Нургүль мартаж буусан цүнхийг минь хадгалж, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөнд баярлалаа.
Талархал: Баянгол дүүргийн иргэн Г.Золбоо: Ч:27 (Өвөр согоот-Вокзал) чиглэлийн автобусанд хувийн хэргээ хаяж, орхиод буусан байсныг “Сайхан Ирээдүй” ХХК-ийн 18-047 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Тогтохжаргал олж өгсөнд маш их баярлалаа.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Отгонболог: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан 15-072 гарааш дугаартай жолооч огцом тоормос гишгээд байхаар нь шаардлага тавихад хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Л.А-т зан харилцааны зөрчил гаргасан тул ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Иргэн: Хишигбаатар: Ч:10 (Гадна тойруугийн эцэс-ТЭЦ-3) чиглэлийн 25-044 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сансар ШТС-ийн зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад согтуу хүнд нийтийн тээврээр үйлчлэхгүй гэсэн зарчмыг жолооч баримталсан тул зөрчлийн шинжгүй байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн А.Нэгүүлэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 1-078 гарааш дугаартай автобусны жолооч "Сүхбаатарын талбай" зогсоол дээр буух гэтэл буулгаагүй. Шаардлага тавихад ёс бус харилцаж хүндэтгэлгүй хандсан. Үүнээс үүдэн дараагийн буудал дээр буун ажлаасаа хоцорсон.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцож үйлчилгээнд дахин зөрчилгүй ажиллах талаар сануулав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн О.Наранцацралт: Ч:84 (Бага тэнгэр сити-120 мянгат) чиглэлийн 14-022 гарааш дугаартай автобусны жолооч Маршал таун зогсоол дээр зогсож хүнээ авахгүй хаяж явсан.
Шийдвэрлэлт: Автобусны камерыг шалгахад зорчигч буудлын бус газраас суух гэж байсан тул жолооч өнгөрч явсан байна.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Г.Цогтбаатар: М:2 (Зунжин-МУБИС) чиглэлд явж байгаа 14-002, 14-049 гарааш дугаартай автобусны жолооч 7 буудал зогсоол дээр зогсож хүнээ авахгүй хаяж явсан.
Шийдвэрлэлт: “Автотерминал” ХХК-ийн жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ж.Цолмон: Х:21 (Ногоон толгойн эцэс-5 шар) чиглэлийн 3-067 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баруун түрүүн завсар 1 зогсоолоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлыг шалгахад зөрчлийн шинжгүй байсан.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Сүхболд: М:1А (Ханын материалын Комбинат-Ард кино театр) чиглэлд явж байгаа 25-035 гарааш дугаартай автобусны жолооч Баруун 4 зам дээр буудлаа хэтэрч зогсоод, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Автобусны камерын бичлэг шалгахад автобусны буудал дээр зогссон бөгөөд хүнээ аваад явсан тул хариуцлагагүй тооцох боломжгүй байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Ганчимэг: Ч:7 (Нисэх- Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байгаа 14-024 гарааш дугаартай автобусанд Хүнсний 4-р дэлгүүрээс суугаад Орон сууц дээр буусан. Энэ хооронд жолооч байнга утсаар ярьж явсан. Түгжрэлгүй байхад явж өгөхгүй байсан.
Шийдвэрлэлт: “Авто терминал трейд” ХХК-ийн жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.

Сэтгэгдэл ( 1 )
Автобусны буудлаас хөдлөөгүй байхад нь 2 хүн ирээд хаалгыг нь тогшсон чинь өө салгалсан п,,,, вэ гэдгийм даа