МУГТ Э.Цэндбаатар Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой тулалдана

53 минутын өмнө

 

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Тажикистан улсын боксчин Мухаммадхужа Якубовтой ирэх бямба гарагт буюу 11-р сарын 14-нд тулалдана.

Тус тулаан АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод орон нутгийн цагаар 11-р сарын 13-ны баасан гарагийн орой зохион байгуулагдана. Харин цагийн зөрүүнээс шалтгаалан Монголд бямба гарагийн өглөө таарч байна. 

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын боксын рингд нэг ч ялагдалгүй яваа. Харин түүний өрсөлдөгч Мухаммад Якубов 24 тулаан хийж, 23 ялж, нэг ялагдсан амжилттай жингийнхээ дэлхийн чансааны эхний аравт бичигдэж буй. Хоёр тамирчин анх энэ оны дөрөвдүгээр сард тулалдахаар товлогдсон ч М.Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас тулаан хойшлогдсон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top