Ноолуурын экспорт 24.6% өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
32 минутын өмнө

Гаалийн байгууллагын мэдээлэлд дурдсанаар 2026 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс  3.71 мянган тонн ямааны самнасан ноолуур экспортолжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.6% өссөн үзүүлэлт аж.

Ноолуурын экспорт өссөн нь дараах хэд, хэдэн шалтгаантай. Төрөөс ноолуурыг зөвхөн угаасан байдлаар бус анхан шатны гүн боловсруулалт хийж самнасан болон эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолд гаргах техникийн зохицуулалт хийсэн байна. Самнасан ноолурын зах зээлийн үнэ угаасан ноолуураас доод тал нь 1.8 дахин өндөр байдаг тул экспортын нийт мөнгөн дүн болон биет хэмжээ огцом өсөхөд шууд нөлөөлжээ. Түүнчлэн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын салбарын үйлдвэрүүд, түүхий эд бэлтгэгчдэд хүү багатай, урт хугацаатай зээлийг шат дараатай олгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top