Хөдөө аж ахуйн биржээр гуравдугаар улирлын байдлаар нийт 646.9 тэрбум төгрөгийн таван төрлийн бараа, бүтээгдэхүүн арилжжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ жил нийт үнийн дүнгийн 91.3% буюу дийлэнхийг ямааны ноолуур эзэлсэн байна. Үлдсэнийг хонь болон тэмээний ноос, тосны ургамал эзэлжээ.
Ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулахад ээрэх болон сүлжих дамжлага хамгийн ихээр нэмүү өртөг шингээдэг. Өртгийн хувьд анхан шатны боловсруулалтаас 10 дахин өндөр байгааг Монголбанкны судалгаанд дурджээ.
Ташрамд сануулахад “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт ноос, ноолуурын салбарыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын чиглэлд хөгжүүлэх зорилт тавьсан байдаг. Тухайлбал нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх. Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах. Хүний нөөц, технологийн чадавхийг бэхжүүлэх дэд зорилтууд тавьсан байна.
Монгол Улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолууран бүтээгдэхүүн бэлтгэх нөөцтэй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )