ХХААХҮЯ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа

42 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, тус газрын шинжээч Ж.Цогтбаатар нар Өмнөговь аймагт ажиллаж, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа.

Ажлын хүрээнд улсын хэмжээнд хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагаа, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, малын генетик нөөцийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.

Мөн Өмнөговь аймгийн мал аж ахуйн салбарын онцлог, орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн байгуулагдсан Тэмээ судлал, мал, амьтны эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус төвийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, мал аж ахуйн салбарын судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top