Вьетнам засварын ажилчид Монголд оршин суух хугацаа хэтэрсэн тохиолдол цөөнгүй байна

44 минутын өмнө

Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Вьетнам засвар үйлчилгээний газруудад шалгалт хийж байна.

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг засварын газрууд стандарт мөрдөхгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, засварын ажилчид Монгол Улсад оршин суух хугацаа хэтэрсэн тохиолдол цөөнгүй байна.

Хамтарсан шалгалтаар зөрчлийг арилгаж, хуульд заасны дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top