Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа

О.Должин | Zindaa.mn
55 минутын өмнө

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо "Цаг хугацаа" нэртэйгээр гаргалаа. Цомогт "Танихгүй дүр", "Зүүд", "Зөвхөн чи", "Цаг хугацаа" гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд "Spotify", "Apple Music" зэрэг хөгжмийн платформуудад байршжээ. Дуучин цомгийнхоо талаар цахим хуудсандаа "R&B урсгалд дуртай, хайртай, хүсэл зорилго нэгт, эрхэм найзуудтайгаа хамтран хийсэн бие даасан эхний цомог маань албан ёсоор хөгжмийн дэлгүүрүүдэд орлоо.

Сэтгэл зүрхээ зориулж хамтран ажилласан цомгийн ерөнхий продюсер, эрхэм найз Б.Энхзориг, шүлгийг бичсэн эрхэм дүү Б.Галмандах, ах Б.Батцэнгэл /Quiza/, эрхэм анд Dnk, цомгийн дуу бичлэгүүдийг хийсэн эрхэм найз н.Одмандах "Cleff Records", гитарыг тоглосон эрхэм найз Болдоо, цомгийн дууны тохиргоог хийсэн эрхэм ах Tuana "HYPE Records", цомгийн гэрэл зураг, дизайныг хийж гүйцэтгэсэн "March Nine Media" гэхчилэн гар бие сэтгэлээ зориулсан бүх хүнд гүн талархал илэрхийлж, ахин мэхийн ёсолъё" хэмээн нийтэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top