Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, нэвтрүүлэх инновацын судалгаа туршилтын шинэ санал, бүтээл шалгаруулах анхдугаар уралдааны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Уралдаанд эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн багш, судалгааны байгууллагын ажилтан, инженер, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, стартап хөгжүүлэгчид болон баг оролцоно.
Уралдаанд дараах чиглэлүүдийн дагуу төслийн саналыг хүлээн авна.
Үүнд:
• Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааны санал шийдлүүд;
• Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх цахим үйлчилгээний платформ шийдлүүд.
Шагналын хэмжээ:
• Эхний гурван байр 8 сая төгрөг хүртэл
Уралдаанд төслийн санал хүлээн авах хугацаа:
Төслийг холбогдох материалын хамт 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэрэмжит анхдугаар уралдаан” гэж хаяглан, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны innovation_development@police.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрэн байдлын шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 70191007 дугаарт холбогдон авна уу. Тавигдах шаардлага, шалгаруулалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг QR холбоосоор авна уу.
ЦЕГ-ын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн алба

Сэтгэгдэл ( 0 )