Цаг уурын байгууллагын мэдээлснээр арваннэгдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр байх бөгөөд өдөртөө нийт нутгаар харьцангуй дулаан байна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус хүйтэн байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө +7...+9 градус байна.
Багануур орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +8...+10 градус байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө +6...+8 градус байна.
Өнөөдөр 05:00 цагт Улаанбаатар хотод агаарын температур -7 градус, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байжээ. Агаарын даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )