ДОХИО | Инфляц 13.4% болж өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар X сард инфляц 13.4% болж өслөөө. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал даруй 4.2% өссөн үзүүлэлт юм. Ингэснээр Монголбанкны зорилтот түвшнээс давлаа.

Монголбанк энэ онд инфляцыг 6%, дээш, доош хоёр нэгж хувиар хэлбэлзхээр тусгаад байсан юм. Дээр дурдсан статистик мэдээллийг харвал энэ төсөөллөөс даруй 5.4 нэгж хувиар өндөр байна. Инфляцын өсөлтийн гол шалтгаан нь шатахууны үнийн өсөлт, жилийн өмнөхөөс хоёр дахин эрчимжсэн хүнсний бүлгийн барааны үнэ нөлөөлжээ.

Том зургаар нь: Инфляц эрчимжих нь дараах хэд, хэдэн сөрөг утгыг илэрхийлнэ. Мөнгөний худалдан авах чадвар огцом буурна. Таны цалин эсвэл бусад орлогын хэмжээ хэвэндээ ч өдөр тутмын хэрэглээний барааны үнэ хурдан өссөнөөр та урьд нь авдаг байснаасаа цөөхнийг худалдан авдаг болно гэсэн үг. Мөн амьжиргааны өртөг нэмэгдэнэ. Хуримтлал үр дүнгүй цаас болно. Таны банканд хадгалуулсан мөнгөний бодит үнэ цэн буурч байна гэсэн үг. Хүүгийн хэмжээ 10% байхад инфляц 15% болж эрчимжвэл таны мөнгө хадгалах тусмаа үнэ цэнээ алдана. Хамгийн хорлонтой нь бизнесийн тодорхойгүй байдал үүснэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд, тээврийн зардал өдөр ирэх тусам өсөх учраас компаниуд барааныхаа үнийг тогтвортой байлгаж чадахгүйд хүрэх бөгөөд хөрөнгө оруулалт хийж чадахгүй болно.

Гол шалтгаан: Эрэлтийн шок байж болно. Энэ нь зах зээл дээрх мөнгөний хэмжээ огцом нэмэгдэж, хүмүүсийн худалдан авалт бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээсээ даван гарна. Мөн зардлын шок гэж бий. Шатахуун, түүхий эд, импортын барааны үнэ эрс нэмэгдэж үйлдвэрлэлийн зардал өснө. Өнөөгийн Монголд инфляц өсөөд байгаа нь чухам үүнтэй холбоотой. Өөр нэг шалтгаан нь төгрөгийн валюттай харьцах ханш буурсантай холбоотой байж болно. Үндэсний мөнгөн дэвсгэртийн ханш суларснаар импортоор авах барааны үнэ шууд нэмэгдэнэ.

Ташрамд дурдахад энэ оны эхний улиралд инфляц 7.4% байв. Энэ нь Төв банкны зорилтын хэмжээнд байсан гэсэн үг. Гэвч энэ цагаас хойш даруй зургаан нэгж хувиар өсөөд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top