Инфляц хоёр оронтой тоонд орж өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10.1% хүрч хоёр жил хагасын дараа анх удаагаа хоёр оронтой тоонд орлоо. Сарын дүнгээр буюу гуравдугаар сараас 2.8% өсжээ. Ийнхүү өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрчимжсэн нь голчлон нөлөөлсөн байна. Дөрөвдүгээр сарын байдлаар хүнсны бүтээгдэхүүний үнэ 19.3% өссөн юм.

Бусад өсөлтийг онцлон дурдвал барааны бүлгийн үнийн өсөлт 10.9%, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6%, хүнсний бус бүлгийн үнэ 6.4% өсөөд байна. Дэлхийн банк болон ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд дунд хугацаанд инфляцын өсөлт томоохон эрсдэл дагуулж байгааг он гарснаас хойш онцгойлон анхааруулаад байгаа билээ.

Ташрамд дурдахад 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Э.Оюун-Эрдэнийн Засгийн газар ирэх дөрвөн жилд инфляцыг 5%-д барина гэж ам гарч байв. Үүнээс хойш Засгийн газар хоёр удаа солигдож, одоогийн Засгийн газар ч инфляцыг бууруулна гэдгээ итгэл төгс амлаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.189.217) 36 минутын өмнө

МАН МАН МАН

0  |  0
Top