(2).jpg)
Аравдугаар сард улсын хэмжээнд хүнсний бүлгийн үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Үнийн өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.6 хувиар, Улаанбаатар хотод 12.5 хувиар өссөн байна.
Гол нэрийн хүсний бүтээгдэхүүнээс мах, махан бүтээгдэхүүний үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 16.7 хувь өсжээ. Тухайлбал, Улаанбаатар хотд үхрийн нэг кг цул махны дундаж үнэ аравдугаар сард 24.2 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 19 хувь, 2023 онтой харьцуулахад 32.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өмнөх жилүүдэд намрын улиралд мах, махан бүтээгдэхүүний үнэ буурдаг байсан ч энэ жил буураагүй байна. Түүнчлэн зарим аймгуудад өвөлжилт хүндэрч, зуншлага тааруу байсан нь нөлөөлсөн байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Энэ жилийн тухайд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 25 хувьд зудын эрсдэл өндөр байгаа аж. Тиймээс малчид болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж өмнөх жилүүдээс илүү олон тооны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвтэй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээс харвал 160 мянга орчим тонн мах экспортлох нөөцтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Талх 3200 ,мах 22000 яаж амьдрана даа