Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар 23.4 мянган тонн мах экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5% буурсан үзүүлэлт юм. Ийнхүү буурахад 2023-2024 онд тохиосон зудын улмаас 9.4 сая орчим толгой мал хорогдсон нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. Махны нийлүүлэлт тасалдсан нь хүнсний инфляц өсөхөд нөлөөлж, улмаар IX сард инфляц 12.9% хүрсэн юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд дунджаар 20-30 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн гадаад зах зээлд экспортолсон байна. Өнгөрсөн жилд мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, хөдөө аж ахуйн орлого жин дарж байгааг Г.Занданшатарын Засгийн газар онцолж байв. Гэсэн ч НҮБ зэрэг олон улсын байгууллагууд зуд, ган зэрэг байгалийн гамшгийн эрсдэл, түүнчлэн ойр, ойрхон дэгддэг малын гоц халдварт өвчлөл мах, махан бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж зөвлөж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )