ТОО | Инфляцын түвшин 11.2% хүрч өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 06 сарын 11

Үндэсний статистикийн газрын мэдээлэлд дурдсанаар тавдугаар сард Монгол Улсын инфляцын түвшин 11.2% хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9% өссөн үзүүлэлт юм.

Инфляцын өсөлтийг харвал импортын барааны үнэ огцом өссөн, мөн мах болон хүнсний бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт голчлон нөлөөлжээ. Монголбанкны мэдээлснээр тус улс макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг 2027 оноос хойш тав орчим хувьд барих зорилт тавьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top