Өнгөрсөн хоёрдугаар сард 18 сарын хамгийн доод түвшинд хүрч унаад байсан Монгол Улсын инфляц гуравдугаар сард 0.9% өсөж 7.4%-д хүрлээ. Ийнхүү өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний бүлгийн бараанийн үнийн өсөлт 15.3% өссөн шууд нөлөөлжээ. Түүгээр ч зогсохгүй импортын хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр өсөлттэй байгаа юм.
Түүнчлэн Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан энэ сард шатахуун нэмэгдэх хүлээлт байгаа нь инфляц огцом өсөх магадлалтай гэж шинжээчид анхааруулаад байгаа юм. Хамгийн сүүлд Дэлхийн банкны тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг буурууллаа. Үнийн өсөлт оны эцэст өсөх хандлагатай байгаа учраас эдийн засагчид инфляцын өсөлтийг өндөрт тогтоогоод байна.

Сэтгэгдэл ( 0 )