БЗД | Cураггүй алга болсон иргэнийг эрсдэлтэй бүсүүдэд эрэн хайх ажиллагааг эхлүүллээ

Энэ оны аравдугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэн Ц.А -гийн эрэн хайх ажиллагаатай холбогдуулан өчигдөр Баянзүрх дүүргийн онцгой комисс хуралдсан.

Хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн онцгой комиссын дарга И.Баттөгс бүх хороодын засаг дарга нарыг холбогдох мэдээллээр хангаж, 2 хоногт эрсдэлтэй бүсүүдэд эрэн хайх үүргийг холбогдох удирдлагуудад өгсөн.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн хороодын засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа, онцгой байдлын алба хаагч нараар бүрдсэн багууд Баянзүрх дүүргийн эрсдэлтэй бүсүүдэд эрэн хайх ажиллагааг эхлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top