Гадаад улс руу зорчихдоо бусдаас дайвар ачаа, эд зүйл авахаас татгалзаарай

О.Должин | Zindaa.mn
19 минутын өмнө

Иргэдийг хилийн чанадад зорчихдоо бусдын дайвар ачаа тээш, эд зүйл авч явахгүй байхыг Хар тамхитай тэмцэх албанаас анхаарууллаа.

Учир нь бусдын хүсэлтээр тээвэрлэсэн ачаа тээш, эд зүйлээс мансууруулах бодис болон хуульд заасан хориотой эм, эм бэлдмэл илэрсэн тохиолдолд тухайн иргэн хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй юм.

Иймд иргэд гадаад улс руу зорчихдоо зөвхөн өөрийн эзэмшлийн, агуулгыг нь бүрэн мэдэж байгаа ачаа тээшийг авч явахыг зөвлөж байна. Мөн бусдын хүсэлтээр дайвар ачаа тээвэрлэхээс татгалзах шаардлагатайг анхаарууллаа.

Иргэд энэ төрлийн мэдээллийг 1116 дугаарын утсаар өгөх боломжтой бөгөөд мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top