Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр орон сууцны үнийн индекс Улаанбаатар хотод аравдугаар сард өмнөх оныхоос 6.8 хувиар өслөө. Орон сууцны хувьд хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцынхаас ахиу өссөн байна. Тухайлбал, хуучин орон сууцны үнийн индекс жилийн хугацаанд 7.3% өссөн бол шнэ орон сууцных 4.9% нэмэгджээ.
Аравдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадратын дундаж үнэ 4.8 сая төгрөг, хуучин орон сууцных 4.94 сая төгрөгт хүрсэн байна. Ингэснээр хуучин орон сууцны нэг ам метр талбайн дундаж үенэ шинэ орон сууцныхаас 110 мянган төгрөгөөр өндөр байгаа аж. Сарын өсөлтийг харьцуулбал шинэ орон сууцны үнэ 1.3%, хуучин орон сууцных 0.4% байна.
Дүүргүүдээр нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 5.5 сая төгрөг, хуучин орон сууцных 5.97 сая төгрөг байгаа нь нийслэлийн төвийн зургаан дүүргээс хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт хуучин болон шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнэн хамгийн хямд буюу 3.3-3.6 сая төгрөгт хэлбэлзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )