Нийслэлд нэг өрөө орон сууцны түрээс дунджаар 1.4 сая төгрөг байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Наймдугаар сарын байдлаар нийслэлд нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.4 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.9 сая төгрөг байна. Харин гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.03 сая төгрөгт хүрчээ. Уг нь он гарснаас хойш эхний дөрвөн сард түрээсийн үнэ буурах хандлагатай байсан ч тавдугаар сараас эхлэн тасралтгүй өссөөр байна.

Дүүргээр нь ангилбал Сүхбаатар дүүрэгт нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 1.72 сая төгрөг буюу хамгийн өндөр байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 1.06 сая төгрөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top