Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж буй. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5,000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барьж ашиглалтад оруулна.
Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт гурван га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулж, нийт орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Тус дэд төвд баригдаж буй эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгчээ.
Төслийн хоёрдугаар ээлжийн зургаан блок 228 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 72 хувьд хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )