
Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар шинэ орон сууцны м.кв талбайн үнэ сүүлийн гурван жилд 44.1% өссөн байна. Одоогийн байдлаар шинэ орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг байгаа юм. Үүнийг 2024 он харьцуулахад 8.1% өссөн үзүүлэлт ажээ.
Үүнээс гадна хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцныхаас өндөр байна. Тухайлбал хуучин орон сууцны м.кв талбайн үнэ 5.06 сая байна. Ердөө жилийн дотор өсөлтийн хувь 17.7 байгаа нь эрэлт өндөр байгааг илтгэнэ. Сүүлийн гурван жилд 55% өссөн гэсэн үг. Хотын төвийн Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 2 )
чанарын хувьд муу байж ингэж байрны үнийг хөөргөх өө болих хэрэгтэй шүү \n
Шал худлаа хөөсөрсөн үнэ барилгын материалын үнэ өсөөгүй байхад л нэмээд байдаг.