Энэ сарын 24-нд хэвлэлтээс гарсан “Пап лам Фрэнсисийн хувийн өдрийн тэмдэглэл”-д Фрэнсис амьд ахуйдаа гурвантаа эрлэгтэй учирч, тамыг хаалгыг харж байснаа бичин үлдээжээ.
Пап лам агсан нэг удаа машинд явж байхдаа, мөн мөргөлийн үеэр болон гурав дахь удаагаа Ватиканы түшмэдтэй уулзах үеэр эрлэгийг харж байсан аж. “Түүний хүчтэй хэр нь сөөнгө дуу хоолойг мартаж чадахгүй нь” гэж Фрэнсис тэмдэглэлдээ бичжээ.
Пап лам энэхүү тэмдэглэлээ 1992-2024 оны хооронд хөтөлж байсан байна. Тэрээр мөн 2018 онд Чили улсад хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан санваартныг хамгаалсандаа харамсаж байснаа дурдсан байна.
Католикийн сүмийг 2025 онд насан эцэслэтлээ 12 жил тэргүүлсэн эрлэгтэй хоёрдох удаагаа учирсан тухайгаа “Тэр над руу гал шиг дүрэлзсэн нүдээр харж байсан. Өмнөх удаагийнхаас ч гүн харц. Яг л галын дөл шиг” гэж бичжээ. Тэрээр Чили улсад айлчлах үеэр болон Ромд ирснийхээ дараа эрлэгийг харж байсан аж. “Би түүнийг харж, дуу хоолойг нь сонсож байв. Ялгуусан бөгөөд эзэрхэг” гээд “Бурхан надад түүнтэй учрахаас ангижрах боломж хайрласан” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
2018 оны зургаадугаар сард унтахынхаа өмнө тамын хаалгыг харснаа мөн дурссан байна. “Багахан ажигласаны дараа аймшигтай санагдсан. Тиймээс зэвсэг болгон эрхээ гартаа атгасан. Тамын хаалганд ойртох аюултай. Учир нь тэндээс галын дөл дүрэлзэн гарч, түлэх аюултай” гэж бичжээ.
Фрэнсис 2013 онд Ромын пап ламаар сонгогдож байв. Тэрээр 2025 оны дөрөвдүгээр сард 88 насандаа таалал төгссөн юм.

Сэтгэгдэл ( 0 )