Пап лам Фрэнсист хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй хүмүүст зориулан түүний биеийг орон нутгийн цагаар лхагва гарагт Гэгээн Петрийн сүмд байрлуулжээ. Түүнд хүндэтгэл үзүүлэх уг үйл ажиллагаа гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд олон нийтэд нээлттэй байх аж.
Уг нээлттэй салах ёс хийх үйл ажиллагаанд оролцохоор олон мянган иргэд цуглажээ. Ватиканы гадна болон дотор орчинд олон хүмүүс урт дараалал үүсгэн зогсож, замуудад түгжрэл үүссэн байна.
Католик шашны уламжлалын дагуу түүний авс гурав хоногийн турш нээлттэй байх ба түүнийг авсыг хүмүүсийн нүднийн түвшнээс доогуур буюу намхан тахилын ширээн дээр байрлуулсан нь түүнийг амьд ахуйдаа энгийн, даруу байдлыг эрхэмлэдэг байсантай холбон тайлбарлажээ.
Хэдийгээр оршуулах ёслол нарийн дэгтэй байдаг ч хамба лам Фрэнсис энэхүү ёслолыг хялбарчилсан байна. Өмнөх хамба лам нарыг агар мод, тугалга, царс модоо хийсэн гурван давхар авсанд оршоодог байсан бол Фрэнсис хамба тугалгаар бүрсэн модон хайрцгийг сонгожээ. Мөн хайрцагт Пап ламын үед гаргасан зоос хийдгийг болиулж, шарилыг нь тусгай тавцан дээр ил тавьж, сүсэгтэн олонд хүндэтгэл үзүүлэх боломж олгодог байсан уламжлалаас татгалзаж, тагийг нь онгойлгосон хайрцагт нь байрлуулахыг гэрээсэлсэн байна.
Мөн хайрцгийг битүүмжлэх ёслолоос татгалзаж, энгийн христийн шашинтны оршуулгын адил зохион байгуулахыг хүсжээ. Пап лам Фрэнсис сүүлийн 100 гаруй жилд Ватиканы гадна оршуулах анхны Пап лам болох юм. Түүнийг зөвхөн Ромын Пап ламд шууд захирагддаг Санта Мариа Мажор сүмд оршоох юм.
Сэтгэгдэл ( 0 )