АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Ромын Пап лам Фрэнсис нар пүрэв гарагт утсаар ярьж, баярын өдрүүдэд даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх хүчин чармайлтын тухай хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлсэн байна.
Дэлхийд зовлон шаналлыг хөнгөвчлөх, хүний эрх болон шашны эрх чөлөөг хамгаалах чиглэлд байнга хүчин чармайлт гаргаж буй Ромын Пап ламд АНУ-ын ерөнхийлөгч талархал илэрхийлсэн ажээ. Ирэх сард Ватиканд айлчилна уу гэсэн Ромын пап ламын урилгыг Байден хүлээн авсан байна.
Байден 2025 оны нэгдүгээр сарын 9-12-нд Италид айлчилж, тус улсын ерөнхий сайд Жорж Мелони болон Ромын пап ламтай уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас пүрэв гарагт мэдээлсэн юм. Зул сарын баярын үеэр Украин, Ойрх Дорнод, Сири зэрэг мөргөлдөөн болж байгаа бүх газарт гал зогсоохыг Ромын пап лам арванхоёрдугаар сарын 8-нд уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )