Ромын Католик сүмийн 267 дахь Папаар тодорсон АНУ-ын Чикаго хотын кардинал Роберт Францис Превостыг Гэгээн ширээт улсын төрийн тэргүүнээр өргөмжлөх ёслол боллоо.
Америк тивээс сонгогдсон хоёр дахь, АНУ-аас сонгогдсон анхны пап болж байгаа Роберт Францис Превост энэ өдрөөс эхлэн 14-р Лео нэрээр дэлхийн 1,4 тэрбум католик сүсэгтнийг тэргүүлэх юм. Түүнийг Католик сүмийн Пап, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүнээр залах ёслолд гадаадын 150 гаруй улсын төлөөлөгчид оролцсон байна.
Энэ оны есдүгээр сарын 14-нд 70 нас хүрэх Ромын католик сүмийн шинэ тэргүүн номлол айлдахдаа, цахим хувьсгал өрнөж буй өнөө үед нийгмийн шударга ёсыг хамгаалах, зэвсэгт мөргөлдөөнүүдийг зохицуулахыг эрмэлзэхээ илэрхийлжээ. 14-р Лео мөн энх тайвнаар зэрэгцэн орших үндэс суурийг бэхжүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэхийг шашны сүм хийдүүдэд уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )