Ромын Пап лам Фрэнсисийг энгийн сүсэгтний адил оршооно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

Ватикан энэ сарын 21-ний өглөө таалал төгссөн Ромын Пап лам Фрэнсисийн гэрээслэлийг нийтэлжээ.

Түүний гэрээсэлсэнчлэн, хамба лам Фрэнсисийн Ватиканд бус Ромын Санта Мариа Мажор сүмд оршуулах аж. Ромын Папыг ямар нэгэн чимэглэлгүй зөвхөн нэрийг нь Franciscus гэж латинаар бичсэн авсанд газарт оршоохоор 2022 оны зургаадугаар сард бичсэн гэрээслэлд заажээ. Уламжлал ёсоор Ромын Папын оршуулгын ёслол 4-6 өдөр үргэлжилж, католик сүм хийдүүд есөн хоногийн турш ном хурдаг байна.

Одоогоор Гэгээн ширээт улсын тэргүүн, Католик сүмийн тэргүүн агсныг сүүлчийн замд нь үдэх тов гараагүй байна.

Хэдийгээр оршуулах ёслол нарийн дэгтэй байдаг ч хамба лам Фрэнсис энэхүү ёслолыг хялбарчилсан байна. Өмнөх хамба лам нарыг агар мод, тугалга, царс модоо хийсэн гурван давхар авсанд оршоодог байсан бол Фрэнсис хамба тугалгаар бүрсэн модон хайрцгийг сонгожээ. Мөн хайрцагт Пап ламын үед гаргасан зоос хийдгийг болиулж, шарилыг нь тусгай тавцан дээр ил тавьж, сүсэгтэн олонд хүндэтгэл үзүүлэх боломж олгодог байсан уламжлалаас татгалзаж, тагийг нь онгойлгосон хайрцагт нь байрлуулахыг гэрээсэлсэн байна.

Мөн хайрцгийг битүүмжлэх ёслолоос татгалзаж, энгийн христийн шашинтны оршуулгын адил зохион байгуулахыг хүсжээ. Пап лам Фрэнсис сүүлийн 100 гаруй жилд Ватиканы гадна оршуулах анхны Пап лам болох юм. Түүнийг зөвхөн Ромын Пап ламд шууд захирагддаг Санта Мариа Мажор сүмд оршоох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu