Ватикан шинэ Ромын Пап ламыг сонгож чадсангүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

 

Энэ сарын 7-нд Сикстиний сүмд хуралдсан кардиналууд шинэ Ромын Пап ламыг сонгож чадсангүй.

The Associated Press агентлагийн мэдээллээр, орон нутгийн цагаар 21.00 цагт Сикстиний сүмийн яндангаас хар утаа суунаглажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь кардиналууд шинэ Ромын Пап ламаар хэнийг томилох тал дээр тохиролцоонд хүрч, шийдвэр гаргаж чадаагүй гэсэн утгатай.

Сэтгүүлчдийн мэдээллээр, кардиналууд дөрвөн цаг орчим зөвлөлдсөн байна. Нэр дэвшигч кардиналууд гурваны хоёр буюу 89 саналыг аль аль авч чадаагүй тул тэд хамгаалалт дор Ватикан дахь өргөөндөө амарч, пүрэв гарагийн өглөө Сикстиний сүмд эргэн цугларах ёстой. Конклавд нийт 133 кардиналууд оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu