Цахилгааны төлбөрийг ирэх сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна

Я.Болор | Zindaa.mn
9 минутын өмнө

 

Улаанбаатар Цахилгаан Түгээх Станц ТӨХК нь 2026 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны дараах банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэх болсныг сонордуулж байна.

Хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх дансны мэдээлэл, төлбөрийн дүнг 137004 дугаарт хэрэглэгчийн 7 оронтой кодоо мессежээр илгээгээд авах боломжтой.

Харин Налайх болон Зуунмод төвийн хэрэглэгчдэд хамааралгүй юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top