Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас дараах байршлуулалд ХЯЗГААРЛАЛТ хийнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 20

 

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас хийж байна.

Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд хэрэглэгч Та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна.

Мөн хязгаарлалт хийгдэх хэрэглэгчдэд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мессэжээр мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.47.64) 2026 оны 01 сарын 21

дараах өдрүүдэд тог таслах хувиараа тавиач ээ малнууд аа............................

0  |  0
Top