Монгол Улс АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Б.Сэцэн | Zindaa.mn
9 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоног, дизелийн түлшний 40 гаруй хоног, АИ-95 болон онгоцны түлшний тус бүр сарын нөөц бүрдүүлжээ. Энэ нь хэрэглээг хангах хэмжээний нөөц аж.

Шатахууны нөөц бүрдүүлэх ажлыг оны эцэс хүртэл эрчимжүүлэх бөгөөд тогтомол нэмэгдэж байна. Үнийн тухайд энгийн болон Евро стандартын АИ-92 автобензиний үнийг бууруулсан талаар салбарын сайд мэдээллээ.

Ташрамд дурдахад Монгол Улсын шатахуун хангамжийн нөхцөл харьцангуй тогтворжиж, ОХУ-аас нийлүүлэх шатахуун ямар нэгэн саадгүйгээр нийлүүлж байгааг салбар яамнаас мэдээлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top