Ирэх 11 дүгээр сард БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8000 тонн, Казахстанаас 3000 тонн шатахуун эхний ээлжид орж ирэхээр болсныг Шатахууны шуурхай штабаас мэдээллээ. Харин ОХУ-ын “Роснефть” үйлдвэрээс аравдугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлнэ. Ирэх 11 дүгээр сард 69.5 мянган тонн нийлүүлэх урьдчилсан мэдээлэл байна.
Салбар яамны мэдээлж байгаагаар хэвийн үед 70-75 мянган тонн шатахуун хэрэглэдэг манай улс 92 мянган тонн шатахууны урьдчилсан захиалга хийсэн нь хангалттай хэмжээ гэдгийг тодотголоо.
Түүнчлэн БСУ-ын “Хьюндай” корпорац болон “СК Инновейшн” нефть боловсруулах үйлдвэрийнхэнтэй шатахуун нийлүүлэх, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )