ШТС-уудыг хянан шалгах ажлын хэсэг байгуулжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар хянан шалгах ажлын хэсгийг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн шатахуун түгээс станцуудад ажиллаж зохицуулалт хийх юм байна. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа энэ тухай хэлэхдээ “Өнөөдрийн шуурхай штабын хуралдаанаар хяналтын ажлын хэсгийг байгуулж, ирэх өдрүүдэд ажиллахаар зохион байгууллаа. Энэ удаагийн ажлын хэсгийн үүрэг нь зөвлөн туслах чиглэлд анхаарч, төр болон хувийн хэвшил, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар ярилцсан” гэсэн юм.

Шатахуун шуурхайн штабын дэргэдэг хянан шалгах ажлын хэсэг нь Монгополын эсрэг газраар ахлуулсан НЗДТГ-ын байцаагч, АҮЭБЯ-ны байцаагч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний газрын байцаагч, АМГТГ-ын ажилтнууд нийлсэн хяналт шалгалт буюу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нэг ажлын хэсгийг нэмж гаргасан юм.

Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн өнөөдрөөс ШТС-уудад зохицуулалт хийхээр болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top