Орон нутгийн ШТС-уудыг 1.5 тонн автобензинээр хангана

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 02

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб орон нутгийн 125 шатахуун түгээх станцыг 1.5 тонн автобензинээр ханагахаар төлөвлөсөн байна. Энэ долоо хоногт багтаан дээрх хүргэлт хийгдэнэ. Мөн түүнээс гадна Улаанбаатар хотын 134 ШТС-нд 1.7 тонн автобензин нийлүүлэх юм.

Яг одоогоор аймаг, орон нутгийн 30-40 суманд автобензин байхгүй гэх мэдээлэл шуурхай штабт ирсэн бөгөөд өнөөдөртөө энэ асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Түүнчлэн хувийн жижиг станцуудыг шатахууны бөөний борлуулалтаар хангах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(172.56.156.98) 2026 оны 09 сарын 03

1500n litre 20 n mashin avaad duusna

0  |  0
Top