
Эрдэмтэд алдарт зураач Рембрандтын “Шөнийн харуул” уран зурагт 20 төрлийн микроб илрүүлсэн гэж “Spiegel” сонин мэдээлжээ
“Шөнийн харуул” нэртэй сэргээн засварлах ажлын явцад микробиологичид тус уран зургаас 60 орчим дээж авч шинжлэхэд 20 төрлийн микроб илэрсэн байна. Сэргээн засварлах ажлыг Хааг хотын музейд явуулжээ.
Эдгээр бичил биет дунд хүний арьс болон ургамлын үндэст амьдардаг хоргүй бактер болон 2013 онд Японы чихрийн үйлдвэрт анх илэрч байсан шинэ төрлийн микроб байжээ. Эдгээрийг Амстердамын Micropia музейд дэлгэн тавьжээ.
“Шөнийн харуул” ажиллагааны ачаар Рембрандтын уран зураг болон түүний ажлын арга барилын талаар олон зүйл мэдэж авлаа. Уран зураг дээр хэн амьдарч байгааг олж мэдсэн гэж музейн захирал Тако Диббитс ярьжээ.
Судалгааны багийн гишүүн Элине ван Блоойсын тодруулснаар, бичил биетүүд суут зураачийн үеэс хадгалагдан ирсэн нь юу л бол, харин хожим уран зураг дээр “суурьшсан” байх гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )