Нидерландын Маурицхейс музей, “Neurensics” судалгааны байгууллагын судлаачид XVII зууны зураач Ян Вермеерийн алдарт бүтээл болох “Сувдан ээмэгтэй бүсгүй” уран зургийг харах үед хүмүүсийн тархины идэвхжилийг судалжээ.
Судалгаагаар мэдрэлийн эсийн онцгой үйл явц хүмүүсийн анхаарлыг энэхүү бүтээлд татдаг болохыг тогтоожээ. Энэхүү төсөл нь MRI болон тархины цахилгаан бичлэгийн тусламжтай урлагийн бүтээл хүний тархины мэдрэлийн эсүүдэд хэрхэн нөлөөлдгийг судалсан анхны судалгаа болжээ.
“Сувдан ээмэгтэй бүсгүй” нь үзэгчийн тархинд тогтвортой анхаарлын зангилаа хэмээн нэрлэдэг онцгой мэдрэлийн эсийн хариу үйлдлийг төрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл алдарт бүтээлийн цэг бүрийг нүд салгалгүй анхааралтай харах хүслийг төрүүлдэг байна.
Вермеерийн бүтээлийн гол баатрын нүд, уруул болон ээмэг ийм эффекттэй болохыг тогтоожээ. Ингэхдээ судлаачид эх хувилбар болон хуулбарыг харахад тархины хариу үйлдэл өөр болохыг тогтоосон байна.
Эх хувилбар нь хуулбарыг бодвол үзэгчдийн сэтгэлийг 10 дахин хүчтэй хөдөлгөдөг аж.
Нейробилогичид энэхүү судалгаагаа Леонардо да Винчигийн “Мона Лиза” зэрэг шилдэг бүтээлүүд дээр үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
zurag haraad zogsood bdag ajilguihuduunii malnuud ih bdag bh daa.yaj ch haraad oilgohgui l deekk
Вермеерийн зургууд хүн татдаг онцгой увидастай гэгддэг.зургуудийг нь нэг л харчихвал ахин дахин байнга хармаар,салахгүй болгочихдог.