Хямдралаар 50 ам.доллароор худалдан авсан уран зураг 200 мянган ам.доллароор зарагдана гэж UPI мэдээлжээ.
Энэхүү зургийг ХХ зууны Канадын нэрт зураач Эмили Карр 1912 онд бүтээжээ. Урлагийн бүтээлийн дилер Аллен Трейбицийн ярьснаар, зураг дээр гризли баавгайг дүрсэлсэн байдал, зураачийн өвөрмөц гарын үсэг анхаарлыг татсан байна. Урлагийн шилдэг бүтээлийг ирэх сард Торондоо хотод болох дуудлага худалдаагаар зарахаар бэлтгэж байна. Уран зургийн үнэ 100-200 мянган ам.долларт хүрнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ер нь залуучууд маань урлаг гэж хэт их цаг заваа үрэх хэрэггүй гэж зөвөлмөөр байна. эзэн нь бүтээлийнхээ үр шимийг үзэж чадалгүй чадарсан олон зураач нар байдаг. Гэтэл бүтээл нь хэдэн урлагийн дамын наймаачдын баяжих хэрэгсэл болж нэгнээс нь нөгөөд нь дамжин дамлагдан зарж зөвхөн тэдний баяжихад зориулагдан ашиглагдаж байдаг. Эсвэл нэгэн олигархийн хууль бусаар олсон орлогоо нуун дарагдуулах хэрэгсэл болон ашиглагдсаар байдаг. Бүтээсэн эзний Үр хүүхдүүдэд нь ч ямар ашиг нь очдоггүй. Хэт их урлаг гэж туйлширах нь худлаа зохиомол тэмүүлэл үүсгэдэг урлагийн сургуулиудын тархи угаалт л байдаг
Торонто