“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн цагийг дуудлага худалдаагаар заржээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

ХХ зууны эхээр далайд живсэн алдарт “Титаник” хөлгийн хамгийн баян зорчигч Жон Асторын алтан цагийг дуудлага худалдаагаар 1.5 сая ам.доллароор заржээ.

“Henry Aldridge & Son” ордны мэдээлснээр, алтан цагийг 100-150 мянган фунтээр зарна гэж төлөвлөж байсан байна. Асторын алтан цаг нь “Титаник” хөлгөөс олдсон дурсгалт зүйлсээс хамгийн өндөр үнэд хүрсэн аж.

Дэлхийд хамгийн томд тооцогдож байсан “Титаник” хөлөг анхныхаа аяллаар 1912 оны дөрөвдүгээр сарын 12-нд мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн билээ. Нийт 1.5 мянган хүн амиа алдсан. Хөлгийн хэлтэрхийнүүд 1985 оны есдүгээр сард Канадын Ньюфаундлэнд арлаас 350 милийн зайд дөрвөн км гүнд анх олдсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top