Наполеон Бонапартын хоёр гар буу 1.69 сая евро хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 09

Франц улсад зохион байгуулсан дуудлага худалдаагаар Наполеон Бонапартын хоёр гар буу 1.69 сая еврод хүрчээ.

“Osenat” ордноос зохион байгуулсан арга хэмжээний үеэр Наполеоны чамин сийлбэр бүхий хоёр гар бууг худалдан авсан хүний нэрийг нууцалсан байна. “Osenat” ордны мэргэжилтнүүд гар бууны үнийг 1.2-1.5 сая еврогоор үнэлж байжээ.

Сонирхуулахад, дуудлага худалдаа болохоос нэг долоо хоногийн өмнө Францын Соёлын яам Наполеон Бонапартын цуглуулгын тус хоёр гар бууг үндэсний өвөөр бүртгэн, тус улсын хилээр гаргахыг хориглосон байна.  Энэхүү гар буугаар Наполеон амиа хорлохыг завдаж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top