ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 1990-ээд оны үед хэрэглэж байсан нэрийн хуудас Санкт-Петербургийн цахим дуудлага худалдаагаар хоёр сая рублиэр зарагджээ.
Тухайн үед В.Путин Ленинград хотын ардын депутатуудын зөвлөлийн даргын олон улсын харилцааны зөвлөхөөр ажиллаж байжээ. Нэрийн хуудсан дээрх зарим утасны дугаарыг В.Путин өөрийн гараар бичсэн байна. Нэг мянган рублиэр үнэлэгдсэн нэрийн хуудас таван цагийн дотор хоёр сая рубльд хүрсэн байна.
Үүнээс өмнө Кремлийн тэргүүний гарын үсэг дуудлага худалдаагаар 340 мянган рублиэр зарагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
манай хүүк дарга ерөнхий сургуулийн дипломоо санал болгох уу, ах нь тоглож байхгүй юу, энэ цагийг эзэлсэн хүмүүн путин, эрдоган дарга, мэдээж си дарга, даарчинийн эгнээнд виктор орбан, бундестаг ын алис вайдель гээд л урсана даа