Путин: Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 2-рт ордог

Б.Сэцэн | Zindaa.mn
18 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уурхайчдын баярын өдрөөр хэлсэн үгэндээ нүүрсний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орох орд бий гэж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Байгаль эхээс бэлэглэсэн өгөөмөр хишгийн буянд манай эдийн засгийн үндэс суурь хэвээр байна. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт, нүүрсний экспортоороо гуравдугаарт, олборлолтоороо зургаадугаарт ордог” гэж хэлжээ.

ОХУ-ын Засгийн газрын мэдээлснээр нүүрсний гарц нь 440 сая тонн байжээ. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, таван жилийн хугацаанд 18% өссөн байна.

ОХУ-ын засаг захиргаа уул уурхайн салбарыг хөгжүүлж, цахимжуулах, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлэх зорилго тавьж байна. Ажиллах хүчний сургалтыг дэлхийн жишигт хүргэн, уул уурхайн чадварлаг боловсон хүчинтэй улс болох зорилт тавьсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top