Путин Украины халдлагад сүйдсэн байгууламжуудыг сэргээн босгох үүрэг өглөө

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дронын халдлагын улмаас эвдэрч, сүйдсэн байгууламжуудыг сэргээн босгох ажлыг нэн даруу эхлүүлэхийг Засгийн газарт даалгажээ. Украины арми долоодугаар сарын дунд үеэс хойш Оросын тэргүүлэх онлайн худалдаа эрхлэгч “Wildberries” компанийн дор хаяж 20 орчим агуулах руу нисгэгчгүй онгоцоор дайралт хийсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч нэн тэргүүнд худалдааны агуулахуудыг сэргээн босгох ёстой гэж үзэж байгаа юм. Дараа нь газрын тос болон бусад байгууламжуудыг сэргээн босгох юм. Гэхдээ яаралтай сэргээн босгох боломжтой газрын тосны байгууламжуудыг сэргээн босгох аж.

Украины зүгээс “Wildberries” компанийн логистикийг ашиглан Оросын армид дрон болон зэвсгийн эд анги нийлүүлдэг гэж мэдэгдээд байгаа. Харин ОХУ-ын зүгээс ч “Wildberries” компанийн зүгээс ч Украины мэдэгдлийг үгүйсгэж, энэ бол террорист ажиллагаа гэсэн хатуу байр суурь илэрхийлээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top